намар
Appearance
Монголоор
[засварлах]Үгийн гарал
[засварлах]Үгийн дуудлага
[засварлах]- [namar]
Үндэсний бичиг
[засварлах]- ᠨᠠ᠊ᠮᠣ᠊᠊ᠷ
- (намур)
Үгийн утга
[засварлах]- нэр.
- Зуны дараа буюу найм, ес, аравдугаар сард тохиох улирал
Ойролцоо үг
[засварлах]Нийлмэл үг
[засварлах]- намрын хонгор салхи - намрын урьхан зөөлөн салхи
- намрын уур орох - сарны зурхайн тооллоор намар болох
- намрын эхэн сар - долоодугаар сарын сүүл
- намрын хугас дунд - сарны зурхайн жилийн хорин дөрвөн улирлын нэг, намрын өдөр шөнийн тэнцэтгэл
- намрын дунд сар - наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхэн
- намрын сүүл сар - есдүгээр сарын сүүл, аравдугаар сар
- намрын шар нар - намрын илчит нар
- халуун намар - намар болоод удаагүй буюу долоон сарын сүүлч, наймдугаар сарын эхний аагим халуун үе
- намрын мандариваа цэцэг урга. - өвсөн иштэй, газраар бүрхэж ургадаг, удвал цэцгийн адил хүрэн цэцэгтэй, буурцаг шар, навч нь мандариваа цэцгийн навчнаас арай багахан нэгэн зүйл цэцэг
- намрын могой төмс урга. - уулын жим, гуу, ой модны завсар, сүүдэрлэг чийгтэй газар ургадаг олон наст өвс, төмслөг иш нь бөөрөнхий бөгөөд эмэнд орно
- намрын сиймхийлэг цэцэг урга. - өвсөн ишнээс ургадаг, улаан өнгөтэй, хэлтэс нь ацтай, намар цэцэглэдэг нэгэн зүйл цэцэг
- намрын хайтан цэцэг урга. - өвсөн ишнээс ургах, ногоон навчтай, цайвар улаавтар цэцэг
Зөв бичихзүй
[засварлах]Кирил бичгийн зөв бичихзүй
[засварлах]на|мар нэр. намарт, намраас
Үндэсний бичгийн зөв бичихзүй
[засварлах]ᠨᠠ᠊ᠮᠣ᠊᠊ᠷ ᠤ᠊ᠨ
ᠨᠠ᠊ᠮᠣ᠊᠊ᠷ ᠲ᠋ᠣ
ᠨᠠ᠊ᠮᠣ᠊᠊ᠷ ᠊ᠢ
ᠨᠠ᠊ᠮᠣ᠊᠊ᠷ ᠡᠴ᠊᠊ᠨ
ᠨᠠ᠊ᠮᠣ᠊᠊ᠷ ᠢᠶᠡᠷ
ᠨᠠ᠊ᠮᠣ᠊᠊ᠷ ᠲ᠋ᠠ᠊ᠢ
ᠨᠠ᠊ᠮᠣ᠊᠊ᠷ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠨᠠ᠊ᠮᠣ᠊᠊ᠷ ᠢᠶᠡᠨ᠋
- /~ын /~т /~ыг /~аас /~аар /~тай /~руу /~аа
Орчуулга
[засварлах]Товчилсон үг
[засварлах]Хэлц үг
[засварлах]Өвөрмөц хэлц
[засварлах]- намрын оготор шар нар - богино хугацаанд хурцаар төөнөх намрын нар~Утаа болсон жижигхэн хөх майхны гадна хөл нүцгэлэн, намрын оготор шар наранд тарайн хэвтэж байсан Галсан, Итгэлт, Хонгор хоёрыг харав (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
- ↑ насны намар
- ↑ халуун намраараа
Хэвшмэл хэлц
[засварлах]- Зун ургасан өвөлд тустай
- Намар ургасан хаварт тустай
- Наадам нь хуудам болдог
- Намар нь өвөл болдог
- Намар болбол өвс цайна
- Нас ахивал үс цайна
- Намар болоход навч шар
- Нар гарахад тал шар
- Намар дунд жороо эцэнхий
- Хавар дунд гоёч даарамхай
- Намар дэлбэртэл иднэ
- Хавар хагширтал өлсөнө
- Намар муурхвал бороотой
- Хавар муурхвал салхитай
- Намар наалдашгүй
- Хавар халдашгүй
- Намар нарсны төлөө зовно
- Хавар харганы төлөө зовно
- Намар натуу
- Хавар хатуу
- Намар өвс овоолохгүй бол
- Хавар үхдэл овоолно
- Намар сайхан ч дуулаад дуулаад цаашаа
- Хавар муухай ч уйлаад уйлаад наашаа
- Намар сарын нохой шонтой
- Намар тосоо гүзээлж
- Хавар тугалаа гүзээлэх
- Намар уут дүүрэн бол
- Хавар гэдэс дүүрэн
- Намар хураар эхэлдэг
- Хавар униараар эхэлдэг
- Намар цагт
- Хаан хүү хазаараа барьж
- Хатан хүү хайчаа барьдаг
- Намар цатгаацтай
- Хавар хатгаацтай
- Намар шиг гэртээ
- Хавар шиг амьдрах
- Нар шингэвэл шөнө болдог
- Намар өнгөрвөл өвөл болдог
- Наранд эрээгүйгээ саранд эрэх
- Намар хийгээгүйгээ өвөл хийх
- Ная хүрч
- Намар мордох
- Өвөл өнтэй нутагт өвөлж
- Зун үндэстэй газрыг харгалз
- Хавар товгор газрыг түш
- Намар тэгш бэлчээрт нутагла
- Хавар гачиг
- Намар өег
- Хавар нэг өдөр эрт таривал
- Намар арван өдөр эрт хураана
- Хавар орсон цас сайн
- Намар орсон бороо муу
- Хавар тарихгүй бол
- Намар хураахгүй
- Хавар урсгасан хөлстэй бол
- Намар таргалсан малтай
- Хавар халдашгүй
- Намар наалдашгүй
- Хавар хамахаар
- Намар түү
- Хавар цаг сайхан ч өлөн
- Намар цаг бороотой ч цатгалан
Аман зохиолд орсон нь
[засварлах]Зүйр үг
[засварлах]- Намар шиг гэртээ
- Хавар шиг амьдрах
Тайлбар: а.баян байтал ядуу зүдүү юм шиг амьдрах; б.хэтэрхий нарийн харамч байх
- Намрын тэнгэр инээсээр инээсээр цаашаа
- Хаврын тэнгэр уйлсаар уйлсаар наашаа
Тайлбар: хавар бол ирж яваа цаг, намар бол цаашилж яваа цаг
Цэцэн үг
[засварлах]- Ганган хүний үхэл хавар намар
Тайлбар: дулаан хувцас өмсөлгүй гоёж гүйсээр хаврын хавсарга, намрын сэрүүнд өвчин тусах