Jump to content

Хар хун (онол)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

«Хар хун» онол— (англи. The Black Swan theory) - урьдчилан таамаглахад бэрх, онцгой үр дагавартай ховор үйл явдлууд онцгой шинж чанартай байдаг гэсэн онол юм. Онолыг үүсгэгч нь Нассим Николас Талеб юм. Тэрээр өөрийн 2007 онд бичсэн «Хар хун. Урьдчилан таамаглах боломжгүй шинж тэмдэг дор» (англи. The Black Swan: The Impact of the Highly Improbable) номдоо уг нэр (англи. The Black Swan) томьёог анх ашиглажээ.

Онолын зохиогчийн санал болгосон шалгуурын дагуу

[засварлах | кодоор засварлах]
Австрали дахь Хар хун (Cygnus atratus)
  • Түүх, шинжлэх ухаан, санхүү, технологийн ердийн хүлээлтээс давсан өндөр түвшний, урьдчилан таамаглахад хэцүү, ховор үйл явдлуудын пропорционал бус үүрэг.
  • Шинжлэх ухааны аргуудыг ашиглан дараагийн ховор тохиолдлуудын магадлалыг тооцоолох боломжгүй (бага магадлалын мөн чанараас шалтгаалан).
  • Түүхэн үйл явдалд ховор тохиолдлуудын тодорхой бус байдал, чухал үүрэг ролийг хувь хүн болон хамт олны аль алинд нь сэтгэл зүйн өрөөсгөл ойлголт үүссэнээс ирээдүйд болох зүйлийг олж хардаггүй.

Зохиогчийн үзэж буйгаар бараг бүх шинжлэх ухааны томоохон нээлт, түүхэн болон улс төрийн үйл явдал, урлаг, соёлын ололт амжилт нь "Хар хун" юм. Ийм үйл явдлын жишээ: Интернет бий болсон явдал, Дэлхийн 1-р дайн, ЗХУ задран унасан, 9-р сарын 11-ний халдлага, дэлхийн эдийн засгийн хямрал зэрэг үйл явдлууд юм.

Н.Талеб: -"Интернет үүссэн болон даяаршил нь дэлхийг харилцааны нарийн ээдрээтэй сүлжээ болон бусад нягт холбоотой хүчин зүйлсээс бүрдсэн цогц систем болгон хувиргасан. Энэхүү хэцүү төвөгтэй байдал нь "хар хун"-гийн магадлалыг нэмэгдүүлээд зогсохгүй энгийн үйл явдлуудыг ч урьдчилан таамаглахад хэцүү болгоод байна".

Нэрийн гарал үүсэл

[засварлах | кодоор засварлах]

1697 он хүртэл хун шувууг зөвхөн цагаан өнгөтэй байдаг гэж үздэг байсан ч Виллем де Вламинк (Willem Hesselsz de Vlamingh, 1640 –1702) тэргүүтэй Голландын аялагчид Баруун Австралид хар хунг шинжлэх ухааны үндэстэй илрүүлсэн байдаг.

Хэдийгээр энэ зүйрлэл нь гүн ухаанд өмнө мэдэгдэж байсан ч чухал үр дагавартай ховор, гэнэтийн үйл явдлуудыг дурдахдаа Талеб үүнийг ашиглаж эхэлсэн. Түүнээс гадна "хар хун" нь зөвхөн сөрөг үйл явдлууд төдийгүй урьдчилан таамаглах аргагүй "эерэг аз" байж болно гэж үздэг.

"Саарал хун" гэж ойлголт мөн байдаг. Энэ нь мэдэгдэж байгаа боломжтой боловч магадлал багатай гэж үздэг үйл явдалыг хэлдэг юм. Энэ нэр томьёо нь "хар хунгийн онол"-оос гаралтай юм.