Jump to content

Шар цэгцгий

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Шар цэгцгий
Нас бие гүйцсэн эрэгчин (M. f. flava)
Нас бие гүйцсэн эрэгчин (M. f. flava)
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Овог: Цэгцгийнхэн
Төрөл: Цэгцгий
Зүйл: M. flava
Латин нэр
Motacilla flava
Карл Линней, 1758

Шар цэгцгий, Motacilla flava, нь Цэгцгийнхэн овгийн шувуу юм. Тэд Европ, Азийн сэрүүн бүс болон Хойд Америк, Аляскад нутаглана. Зөөлөн уур амьсгалтай хэсгийн шувууд нь суурин байх ба зарим нь өвлийн улиралд Африк, өмнөд Азируу нүүдэллэдэг.

Залуу цэгцгий (M. f. flava)

Энэхүү шувуу нь 15-16 см урттай, нарийвтар биетэй, 20-35 гр жинтэй, бусад цэгцгийг бодвол богино сүүлтэй юм. Үржлийн улиралд эрэгчин нь оливын ногоон нуруун хэсэг, шар өвөртэй. Бусад улиралд шар хэсэг нь цагаан байна. Толгойн өнгө нь дэд зүйлээс шалтгаалан янз бүр байна.

Шар цэгцгий нь хорхой шавьжаар хооллох ба усны ойролцоо, чийглэг нуга хөндийд идэш тэжээл олно. Дов сондуулт газар үүрээ засаж, 4-8 өндөг гаргадаг.

Эрэгчин цэгцгийн өнгө зүсийг заасан болно.

Нас бие гүйцсэн эрэгчин (M. f. flavissima)
Эмэгчин (M. f. thunbergi эсвэл plexa), Энэтхэгт.
Эрэгчин (M. f. beema) Энэтхэгт өвөлжиж буй.
Эмэгчин (M. f. melanogrisea)
Cuculus canorus canorus + Motacilla flava
  • M. f. flava Линней, 1758
Цэнхэр сааралдуу өнгийн толгой, нүдний орчимд цагаан, хар судалтай.
Үрждэг: Скандинаваас Франц , Европын уул нурууд, Урал хүртэл. Өвөл: Африк, Сахарын цөлийн бүс.
  • M. f. flavissima Blyth, 1834
Шар ногоон толгой.
Үрждэг: Их Британи . Өвөл: Африк.
  • M. f. thunbergi Billberg, 1828 -
Бараан саарал толгой
Үрждэг: Скандинаваас Сибирь. Өвөл: Африк, Энэтхэг, Зүүн өмнөд Ази.
  • M. f. iberiae Hartert, 1921
flavaтай төстэй боловч хоолой нь цагаан ба саарал
Үрждэг: Францын өмнөд хэсэг, Иберийн хойг
  • M. f. cinereocapilla Savi, 1831
iberiaeтэй төстэй.
Үрждэг: Сицили, Итали, Словени.
  • M. f. pygmaea (A. E. Brehm, 1854)
cinereocapilla төстэй ч, биеэр жижиг.
  • M. f. feldegg Michahelles, 1830
thunbergi мэт боловч толгойн орой нь хар
Үрждэг: Балканы хойг Каспийн тэнгис, Турк, Иран , Афганистан. Өвөл: Африк,Нигери,Уганда , Судан.
  • M. f. lutea (S. G. Gmelin, 1774)
Шар толгой, ногоон хүзүү
Үрждэг: Доод Ижил мөрөн . Өвөл: Африк, Энэтхэг.
  • M. f. beema (Sykes, 1832)
flavaмэт боловч цайвар саарал толгойтой.
  • M. f. melanogrisea (Homeyer, 1878)


  • M. f. plexa (Thayer & Bangs, 1914)


  • M. f. tschutschensis J. F. Gmelin, 1789
  • M. f. angarensis (Sushkin, 1925)
Үрждэг: Сибирь, Монгол. Өвөл: Зүүн өмнөд Ази.
  • M. f. leucocephala (Przevalski, 1887)
Үрждэг:Монгол, Хятад, Орос. Өвөл: Энэтхэг.
  • M. f. taivana (Swinhoe, 1863)
  • M. f. macronyx (Stresemann, 1920)


  • M. f. simillima Hartert, 1905
 Commons: Motacilla flava – Викимедиа дуу дүрсний сан