Өмнөд Хань
Appearance
Өмнөд Хань улс (хят: 南漢; пиньинь: Nán Hàn) нь хятадын таван улс, арван ванлигийн үеийн вант улс юм. Одоогийн Гуандун, Гуанши, Вьетнамын хойд хэсгийг захирч байсан. Нийслэл нь Шинван фу (одоогийн Гуанжоу хот). Тан улсын жанжин Лю Янь байгуулсан. 931, 938 онд Вьетнамын нутагт байсан Жинхай жюньтэй удаа дараа байлдаж ялагдснаар Вьетнамын нутгийг эзлэх оролдлого бүтэлгүйтсэн. 971 онд Сүн улсад эзлэгдэн мөхсөн.
Хятадын түүх |
---|