зай
Appearance
Монголоор
[засварлах]Үгийн гарал
[засварлах]Үгийн дуудлага
[засварлах]- [ʣai]
Үндэсний бичиг
[засварлах]- ᠵᠠ᠊ᠢ
- (жаи)
Үгийн утга
[засварлах]- I нэр.
- Хоёр юмны хоорондох хол, ойрын хэмжээ
- Ямар нэг юмны багтаамж, агуулах зай завсар, сул хоосон газар, хөндий
- Завсар чөлөө, зав
- шилж. Эв эе алдах, түнжин хагарах байдал.
- II нэр.
- хими. Зарим нэгэн язгуур махбод
- Цахилгааны бичил эх үүсгэвэр, тэжээл
- Ямар нэгэн юманд зайлшгүй орж хэрэглэгдэх хачир хольц; бүрэлдэхүүн
- III нэр.
- Хүний араншин болсон самбаа, заль мэх
- Сэжиг сэв
- IV тэм.
- Маш өчүүхэн
Ойролцоо үг
[засварлах]Нийлмэл үг
[засварлах]- зай багатай - ойрхон
- зай ихтэй - хол
- холын зайд уралдах - газрын холд уралдах
- зай авах - а.юмны газар авах, тархах; б.юмны хооронд сул чөлөө гаргах
- зай тавих - бусдын өмнө саад болохгүй зайлж өгөх
- зай үлдээх - ажил баримжаалах, төлөвлөгөө тогтоох зэрэгт нөөц цаг зав, хөрөнгө тооцоолон үлдээх
- ширээ тавих зай - ширээ багтах газар
- зай олох - бултан зугтаах, хулжих завшаан олох
- зай өгөх - зав чөлөө олгох
- зай завгүй ажиллах - амсхийх чөлөөгүй ажиллах
- химийн зай - химийн орц, найрлага дахь химийн махбод
- нарийн зай - нарийн орц, бичил махбод
- цагны зай - цагны тэжээл
- цахилгаан зай - бага оврын бичил цахилгаан хэрэгслийг ажиллуулах хэрэгсэл
- амтны зай - амт оруулах хачир хольц
- эд зай - хольц найрлага
- эмийн зай - эмийн найрлага
- зай ихтэй - самбаа, арга заль ихтэй
- сэтгэлд зай гарах - сэтгэлд сэв суух
- зай төдий махтай хоол - махны амсуурга төдий амттай хоол
Зөв бичихзүй
[засварлах]Кирил бичгийн зөв бичихзүй
[засварлах]зай нэр. ~ны сургалт (сул завсар) хооронд нь ~ авах, зайны, зайд, зайнаас
Үндэсний бичгийн зөв бичихзүй
[засварлах]
Орчуулга
[засварлах]Хоршоо үг
[засварлах]- зай завсар - сиймхий зай, сул чөлөө
- зай завсар - а.хоёр юмны хоорондох хөндий газар; б.ясны үе; в.цаг хугацааны чөлөө зай
- чөлөө/чөлөө зай - зав зай
- зай тэжээл - бичил цахилгаан үүсгэвэр
Товчилсон үг
[засварлах]Хэлц үг
[засварлах]Өвөрмөц хэлц
[засварлах]- зайны сургалт - багш, шавь хоёр заавал нүүр тулан танхимд хичээллэх бус, гэрийн даалгавар хийх, зөвлөгөө авах гэх мэт хэлбэрээр явуулах сургалт
- зай барих - болгоомжлох~Зай барилаа гээд буруудах юм байхгүй. Айж явбал аминд өлзийтэй гэдэг үг ч байдаг шүү дээ.
- ↑ бөгс эргэх зайгүй
- ↑ зүү орох зайгүй
- ↑ төө зайгүй
- ↑ хөл тавих зайгүй
Хэвшмэл хэлц
[засварлах]- Лай ч байна
- Зай ч байна
Аман зохиолд орсон нь
[засварлах]Зүйр үг
[засварлах]- Зай ч байна
- Лай ч байна
Тайлбар: а.амжих цаг байна; б.ашигтай, ашиггүй юм аль алин нь байна