Jump to content

өнгө

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]
[өнгө]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠩ‍ᠭᠡᠡ᠋
(өнггэ)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
нэр.
  1. Аливаа бодос юмсаас цац­рах, ойх гэрлийн долгионы нүднээ хүртэх сэрэл
  2. Юмны гадар тал
  3. Гадаад байдал, үзэмж
  4. шилж. Хурьцлын явдал
  5. шилж. Аливаа юмс үзэгдлийн ерөнхий шинж, төлөв

Ойролцоо үг

[засварлах]

Нийлмэл үг

[засварлах]
улаан өнгө - цусны өнгө мэт өнгө
шар өнгө - алт, гууль зэргийн өнгө
цагаан өнгө - цас, сүү мэтийн өнгө
хар өнгө - цагааны эсрэг өнгө
цэнхэр өнгө - эд юмны зүс байдал тэн­гэрийн өнгөтэй үзэгдэх
үндсэн өнгө - а.цагаан, шар, улаан, хөх, хар өнгө; б.тухайн зүйлийн өөрийн нь уг өнгө
үндсэн гурван өнгө - улаан, шар, хөх өнгө
завсрын өнгө - үндсэн хоёр өнгийг хооронд нь найруулж гаргасан өнгө
хурц өнгө - юмны будаг, гэрлийн ялгавар их тод
тод өнгө - юмны будаг, гэрлийн ялгавар тод
бүдэг өнгө - юмны будаг, гэрлийн ялгавар тод бус
элгэн өнгө - улаан бараан хоёр холилдсон өнгө
олон өнгө - төрөл бүрийн өнгө холилдсон эрээн алаг байдал
өнгө алдах - а.юмны будаг гутаж гундах; б.царай үзэмжгүй болох; в.хүч тарга буурах
өнгө буурах - а.зүс, будаг ган­дах; б.зүс царай муудах
өнгө орох - а.үзэмж сайжрах, өнгө сайтай болох; б.будаг суух; в.таргалж тэвээрэх
өнгө хорших - хоёроос дээш өнгийг хольж найруулах
өнгө өнгийн - а.олон өнгийн, өнгө өнгийн будаг
дээлийн өнгө - дээлийн гадна талд татах даавуу, бөс зэрэг
гудасны өнгө - гудас өнгөлөх даавуу
өнгө нэхий - хонь, ямааны элдсэн арьсанд ямар нэгэн гадар татаагүй нь
өнгө нэхий дээл - бөс бараагаар гадарлаж оёогүй нэхий дээл
өнгө татах - дээл өнгөлөх
өнгө чанар - аливаа зүйлийн бодот шинж тэмдэг
өнгө сайтай - үзэмж сайтай
өнгө гартал зүлгэх - гэрэлтэж гялалзтал нь арчих
өнгөө гээх - царай зүс доройтох
өнгө засах - а.царай зүс сайжрах; б.малын тарга тэвээрэг нэмэгдэх
өнгө хиртэх - а.царай зүс доройтох; б.шилж. охин бие эвдэрч, хүүхэн хүн болох
өнгө мөнгөнд шунах - а.үзэмж болоод хөрөн­гөд нь шунах; б.шилж. хээл хахуульд автах
өнгөний өвчин анагаах. - голдуу хурьцлын замаар тусах халдварт өвчин
цагийн өнгө - тухайн цагийн байдал
жилийн өнгө - тухайн жилийн ерөнхий төлөв
өнгө дуу - дуу чимээний хэмнэл, онцлог
найруулгын өнгө - санаагаа илэрхийлэн гаргах найруулан бичигчийн онцлог
дууны өнгө - дуу хоолойны янз
ярианы өнгө - үг ярианы ерөнхий чиг
сэтгэлийн өнгө - сэтгэлийн аяс

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

өн|гө нэр. өнгийн: өнгийн харандаа, өнгийг, өнгөнд

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠩ‍ᠭᠡᠡ᠋  ᠶᠢ‍᠊ᠨ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠩ‍ᠭᠡᠡ᠋ ᠳ᠋ᠣ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠩ‍ᠭᠡᠡ᠋ ᠊ᠢ᠊᠊ᠢ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠩ‍ᠭᠡᠡ᠋ ᠡᠴ᠊‍᠊ᠨ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠩ‍ᠭᠡᠡ᠋ ᠪᠡ᠊ᠷ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠩ‍ᠭᠡᠡ᠋ ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠢ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠩ‍ᠭᠡᠡ᠋ ᠪᠡ᠊‍᠊ᠨ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠩ‍ᠭᠡᠡ᠋ ᠨᠣ᠊ᠬᠥᠣ᠊᠊ᠨ

/~ийн /~д /~ийг /~өөс /~өөр /~тэй /~өө /~үүд

Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]
  • өнгө зүс - а.хүн, амь­тан, эд юмсын харагдах байдал; б.нүүр царайны үзэмж, цог жавхаа
  • өнгө будаг - аливаа зүйлийн зүс, будагны ялгавар
  • өнгө дотор - юмны хоёр тал буюу гадар, дотор тал
  • өнгө байдал - аливаа зүй­лийн ерөнхий төлөв, төрх
  • өнгө гэрэл - үзэмж, гадаад байдал
  • өнгө жавхаа - а.гадаад өнгө үзэмж; б.хийморь, сүлд толио
  • өнгө үзэмж - а.юмны нүдэнд харагдах гадаад байдал; б.өнгөний зохицол

Товчилсон үг

[засварлах]

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]
өнгөнд унах - үзэмж сайханд нь ихэд шунан дурлах
өнгө алдах - а.зүс царай үзэмжгүй болох~Үс нь сэгсийж үзэсгэлэнт царай нь өнгө алдсан... байлаа (Б.Чойндон, Галбын говьд) б.мал амьтны хүч тарга буурч гундуу харагдах
↑ уужийн өнгөөр олбог тавих

Хэвшмэл хэлц

[засварлах]
Мөнгө цуглуулахаар
Өнгө цуглуул
Нөхдөөсөө зөрөх
Нөхрөөсөө уйдах
Өнгө мөнгөнд шунах
Өндөр тушаалд горилох
Энэ бүхнийг
Эгнэгт цээрлэ
Өвөл хавар нийлбэл зун үгүй
Өнгө мөнгө нийлбэл ёс үгүй
Өвөл хавар хоёр нийлж зун үгүй болно
Өнгө мөнгө хоёр нийлж ёс үгүй болно
Өвөл хавар хоёр нийлж зунаа барна
Өнгө мөнгө хоёр нийлж хүнээ барна
Өвчин зовлонд өртүүлж
Өнгө зүсийг муутгадаг
Өглөө үдэш жаварлавал
Өвөл зун ялгарахгүй
Өнгө мөнгө нийлбэл
Үнэн худал ялгарахгүй
Өнгө дээрээ үнсээд авмаар
Өрц дотроо эсгүүлээд авмаар
Өнгө ертөнц
Мөнгө ертөнц
Өнгө зүсний мууг
Үзэсгэлэнт хувцсаар засна
Уурын мунхагийн мууг
Ухаан билгээр засна
Өнгө мөнгө нийлбэл үнэнг үзэхгүй болно
Өвөл хавар нийлбэл зуныг үзэхгүй болно
Өнгө мөнгөний сайнаас
Өр зүрхний сайн нь дээр
Өнгө мөнгөнөөс өөрийгөө
Өнгө нь гаднаа
Өргөс нь дотроо
Өнгө нь наанаа
Өргөс нь цаанаа
Өнгө нь үнэгний
Үнэр нь чононы
Өнгө нь хиргүй хадаг
Өнцөг нь сэвгүй алчуур
Өнгө нь хуар
Үнэр нь заар
Өнгө олон боловч солонго мэт цөөн
Солонго тодровч галын гэрэл мэт үгүй
Өнгө өгөр
Элгэн бат
Өнгө өнгөөрөө байдаггүй
Өвс ногооноороо байдаггүй
Өнгө өнгөөрөө байдаггүй
Өвс хөхөөрөө байдаггүй
Өнгө хөөсөн хүн саламтгай
Өвс хөөсөн мал эцэмтгий
Өнгө хөөсөн хүн хайргүй
Өвс хөөсөн мал таргагүй
Өрөм тос малаас
Өнгө зүс сэтгэлээс
Үрээ даага нь танигдахгүй
Өнгө зүс нь ялгагдахгүй
Үс муутын арьс үнэгүй
Өнгө муутын чанар үнэгүй
Хавар намар хавчиж зунгүй болно
Өнгө мөнгө дийлж хуульгүй болно

Аман зохиолд орсон нь

[засварлах]

Зүйр үг

[засварлах]
Өнгө м нийлбэл үнэнийг үзэхгүй болно
Өвөл хавар нийлбэл зуныг үзэхгүй болно

Тайлбар: өнгө мөнгөөр бүхнийг шийдвэл хээл хахуульд автагдах, өвөл хаврын улирал удаан үргэлжилвэл зун болохгүй

Цэцэн үг

[засварлах]
Өнгийг нь үзээд
Эрдэнийг нь гээх

Тайлбар: юмны үзэмжид хууртах