өөх
Appearance
Монголоор
[засварлах]Үгийн гарал
[засварлах]Үгийн дуудлага
[засварлах]- [ц:xц̆]
Үндэсний бичиг
[засварлах]- ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡᠬᠥ
- (өгэхү)
Үгийн утга
[засварлах]- нэр.
- Хүн, амьтны биед махтай алаглан байх тосорхог зүйл, илчийг хамгийн удаан хадгалдаг эд
- Өөх шиг цагаан
Ойролцоо үг
[засварлах]Нийлмэл үг
[засварлах]- амьтны өөх - амьтны биед байх тосорхог эд
- өөхөн тос - малын махны өөхийг шаргааж гаргасан тос
- өөхөн дэн - өөхөн тосонд гол хийж асаах дэн
- өөхөн тарга - нас гүйцсэн малын булчин бүдүүрч, мах сууж таргалсаны дараах тарга, мах суусны дараа өөх зузаарах үе
- өөх халиадах - өөхийг нимгэн зүсэх
- өөх цацах - мал ногоонд цадан таргалж эхлэх
- өөх суух - мал таргалах
- өөх царцах - тосорхог эд царцан хөлдөх
- өөхлөг тажигдаахай амьт. - Казахстан, Хятад, Монголын говь хээрт нутагладаг, алагдаагынхан овгийн тав аравны таван сантиметр урт, арван дөрвөн грамм хүртэл жинтэй нэгэн зүйл өчүүхэн жижиг мэрэгч, намар ичээлэхийн өмнө их таргалж, арван таван сантиметр урт сүүл нь өөхлөн бүдүүрдэг
Зөв бичихзүй
[засварлах]Кирил бичгийн зөв бичихзүй
[засварлах]өөх нэр. ~ соруулах аппарат, өөхний, өөхийг, өөхөнд, өөхнөөс, өөхөөр
Үндэсний бичгийн зөв бичихзүй
[засварлах]ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡᠬᠥ ᠶᠢ᠊ᠨ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡᠬᠥ ᠳ᠋ᠣ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡᠬᠥ ᠊ᠢ᠊᠊ᠢ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡᠬᠥ ᠡᠴ᠊᠊ᠨ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡᠬᠥ ᠪᠡ᠊ᠷ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡᠬᠥ ᠲ᠋ᠠ᠊ᠢ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠭᠡᠬᠥ ᠪᠡ᠊ᠨ
- /~ий /~д /~ийг /~өөс /~өөр /~тэй /~өө
Орчуулга
[засварлах]Хоршоо үг
[засварлах]- өөх тос - амьтны гаралтай усанд үл уусах нүнжигт бодос
- мах өөх - хүн, амьтны яс, арьсны завсар байх зөөлөн эд
Товчилсон үг
[засварлах]Хэлц үг
[засварлах]Өвөрмөц хэлц
[засварлах]- өөхөнд хучсан бөөр шиг - эрх танхи, дур зоргоороо
- өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдах - тус болсон хүндээ буруу санах~За тэгээд туслаж дэмжсэнээрээ би буруудсан болж таарах нь уу? Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэдэг шүү юм болох нь шив дээ.
- өөхийг нь сугалах - шилэх, хамгийн сайныг нь авах~Өөрөө мэд гэхээр өөхийг нь сугалах.
- өөхөн доторх бөөр шиг/өөхөнд хучсан бөөр шиг - хайр халамжинд байдаг, эрх танхи, дур зоргоороо~Хүүгээ хоёр ойтой байхад нь хүнд өргүүлсэн. Одоо хүү минь өөхөн доторх бөөр шиг л байдаг сурагтай. ~Бас энэ муу Сайнцогийг өөхөнд хучсан бөөр шиг байлгахыг яана гэж хүмүүс бас хэлж байлаа (Ж.Пүрэв, Ундрах инженер).
- өөхөөр доторлож, торгоор гадарлах - баян тарган эрх танхи амьдрах~Баяннуурыг гурван настай тэр жил, ган хагсарган болж, хадуур барьсангүй хоосон намар болов. Ядуучуудад тогоондоо хаях будаагүй, арандаа тавих бүсгүй өлсгөлөн нүцгэн үхэл зовлон тулгарав. Энэ үед өөхөөр доторлож, торгоор гадарласан харгис баячууд өр шир нэхэж эхлэв (Б.Төгс, Гүйлсэн хуар дэлгэрэх үед).
- өөхөн дээр өнхөрч, тосон дээр тоглох - жаргах, тарган тансаг амьдрах~Хорвоо ертөнцийг үнэхээр эцэг тэнгэрээс эв зүйг нь зохиодог байсан бол энэ дэлхий яагаад ийм эсэн мэсэн байгаад байдаг вэ? Хөлсөө урсгадаг нь үгүйрч хошуураад хөл солбин суусан нь харин өөхөн дээр өнхөрч, тосон дээр тоглоно (Б.Самбуу, Шуургат тал). ~Хүүе! Олон лам та сонс! Шагдар солиот би чухам ламаа болилоо. Одоо бадарчин болж, барчид түйтгэрээ арилгаж, бумба бүтээнэ. Та нар жаргахаараа жаргаж замчиг задаа хуваалцаж, өөхөн дээр өнхөрч, тосон дээр тоглож, буян нүглийг хурааж, бурханы нүдэнд шороо хийж, нархан тамхи, нанжид сэржмээ сайн татаарай (Т.Өргөн, Шагдар солиот).
- ↑ өндөгнөөс яс эрэх, өөхнөөс шөрмөс эрэх
- ↑ тарган ходоодонд өөх чихэх
- ↑ хувалзаас өөх эрж, хуурсаас тос шахах
Хэвшмэл хэлц
[засварлах]- Өвс иддэг мал байтугай
- Өөх иддэг хүн зовдог
- Өдөр эргэх
- Өөх царцах цаг
- Өлөн хүйт даадаггүй
- Өөх гал даадаггүй
- Өөх байвал өт байна
- Өөх байвал өт мунгүй
- Хүн байвал хүнс мунгүй
- Өөх идвэл мансуурах
- Өөр юм бодвол гэнэрэх
- Өөх идвэл мансуурдаг
- Өөнц явбал мунхардаг
- Өөх идвэл мансуурдаг
- Өөрийг бодвол мэлэрдэг
- Өөх идсэн ч өнөөдөр хоосон
- Мах идсэн ч маргааш хоосон
- Өөх идэвч өнөөгүй
- Мах идэвч маргаашгүй
- Өөх идэхээр зүрх ханадаг
- Өмч авахлаар бэр ханадаг
- Өөх өгсөн хүнтэй
- Өдөр шөнийн зодоон хийнэ
- Өөх өгсөн хүнтэй
- Өдөр шөнө зарга
- Өөх өгсөн хүнтэй
- Өглөө босоод заргалдана
- Өөх өгсөн ч өөриймшихгүй
- Мах өгсөн ч манаймсахгүй
- Өөх ч биш
- Булчирхай ч биш
- Өр төлбөрөөрөө цагаан
- Өөх зузаанаараа цагаан
- Хүн байвал хүнс мунгүй
- Өөх байвал өт мунгүй
Аман зохиолд орсон нь
[засварлах]Цэцэн үг
[засварлах]- Өөх ч биш булчирхай ч биш
Тайлбар: хоёрын хооронд, гурвын дунд
- Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдах
Тайлбар: тус болсон хүндээ буруу санах