Боко Харам
Боко Харам – Нигери Улсад 2002 оноос Мохаммед Юсуф-ын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулсан исламын террорист байгууллага. Тэдний зохион байгуулж буй террорист халдлага болгоны үеэр дор хаяж 7 хүн амь насаа алддаг байна. Боко Харамыг шууд утгаар нь "Барууны боловсролыг хориглоно" гэж орчуулдаг. Байгууллагын гол зорилго нь Нигери даяар шариатын хуулийг нэвтрүүлж, өрнөдийн амьдралын хэв маягийг устгах явдал юм. Боко Харам нь Шариатаас хол байгаа зэргээс хамааран хохирогчоо сонгодог байна. 2011 оны 11 дүгээр сард «Боко харам» -ын төлөөлөгч Абу Кука "Аль-Кайда"-тай холбоотой гэдгээ мэдэгдсэн. Тус байгууллага нь 2014 оноос НҮБ-ын АЗ-оос терротист байгууллага гэж зарласан. 2015 оны 6 дугаар сард дунд сургуулийн 200 хүүхдийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнээ хариуцдаг. 2009 оны 6 дугаар сараас 2014 оны 7 дугаар сар хүртэл тэдний үйл ажиллагаанаас 5000 хүн хохирсон байна. Тус байгууллага үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл үргэлжлүүлж, дэлхий дээрх бүх хэлбэрийн боловсрол, гэгээрлийг үгүй болгохыг эрмэлздэг байна.